2016 оны 05 сарын 16
Хяргас нуурын БЦГ- ын Хар тэрмэс орчимд байгаль хамгаалах
арга хэмжээ явуулсан ажлын тайлан
2016.06.12 Цэцэрлэг
Тайлангийн агуулга:
Нэг. Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөний 1.8.1, 1.8.2, 1.8.3, 1.8.4-д тусгасан ажлуудыг байгууллагын 6 дугаар сарын ажлын төлөвлөгөөнд оруулж, бэлтгэл ажлуудыг урьдчилан хангаж ажиллаа.
Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс орчимд дараах бүрэлдэхүүнтэй ажиллаа.
Гүйцэтгэгч: Дарга Б.Буянцог, мэргэжилтэн М.Ууганбаатар, байгаль хамгаалагч Г.Ням-Очир, жолооч Э.Бямбацог, сахиул- мужаан В.Бат-Эрдэнэ, сахиул- ойжуулагч М.Дашпэлжээ, Ч.Ган сүх нар.
Хамтран гүйцэтгэгч: Хар тэрмэс жуулчны баазын менежер Л.Энхбаяр, Арвижих-Увс ХХК-ны захиарл Х.Сүхбаатар, менежер С.Бат-Эрдэнэ, н.Бат-Өлзий, Шорвог нуур ХХК-ны захирал Б,Отгой, иргэн Б.Бат-өлзий нар.
Байгалийн нөөцийн хамгаалалтыг хангах байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх талаар жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан машины зогсоол, бие засах газар байгуулах, зарим газар хашилт, хаалт хийх ажлыг 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 10 –ны өдрүүдэд Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс орчимд хийж гүйцэтгэлээ.
Дээрх ажлуудыг гүйцэтгэхийн тулд шаардлагатай материалуудын тооцоо гаргаж, ажиллах бүрэлдэхүүн, багаж, техник, тоног төхөөрөмжийг бэлтгэлээ.
Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс орчмын байгаль хамгаалах арга хэмжээнд дараах материал, тоног төхөөрөмжийг ашиглалаа.
15.Хүрз-4 ш 19. Ломбо-4 ш
16. Будагны багс-4 ш 20. Ажлын бээлий-5 хос
Урьдчилан тэгшилж зассан 70х80 метр газар машины зогсоолын хашлаганд 70 мм-ийн диаметртэй трубанд 80 см урт хөл гагнаж, газарт 40 см суулгаж, цементэн зуурмагаар бэхжүүллээ. Машины зогсоолын хөндлөвч трубаг 40 см улаан, цагаан будгаар алаглуулан будаж, зогсоолын нийтлэг загварыг мөрдлөө. Зогсоолын нүүрний хэсэгт фосфортой зогсоолын стандарт тэмдэг байрлууллаа.
Хоёр. Хяргас нуурын БЦГ-ын Могойн шугам руу аялагчид дур мэдэн машинаар зам гаргаж, загас барих, нуурын эрэг орчимд хог хаях асуудал сүүлийн жилүүдэд гарах болсон. ТХГН-ийн хууль, журам зөрчсөн энэ асуудлыг зогсоохын тулд замыг хаах шаардлагатай байсан. Хар тэрмэс орчимд барилгын ажил гүйцэтгэж байгаа “Арвижих-Увс” ХХК-ны KWOSH маркийн түрдэг трактораар 120 метр газарт шороон далан босгож хаалт хийлээ.
Гурав. Хяргас нуурын БЦГ-ын Могойн голын байгаль хамгаалагчийн байрны дэргэд 3 метр газрыг гараар ухаж, дотор талыг нь зах банзаар доторлож, 2 тасалгаатай бие засах газрыг аялагчдад зориулан барьж байгууллаа.
Дөрөв. Хатуу хучилттай замаас Цагаан явар орчмоор бууж нуурын эрэг рүү очдог автомашины замд хөлтэй хөндлөвч төмөр, машины дугуй, чулуу, цементэн суурь байрлуулж хаалт хийв. Хаалтны эсрэг талын замын хажууд Хяргас нуурын БЦГ-ын хилийн заагийг олон нийтэд мэдээлсэн мэдээллийн самбар байрлууллаа. Мэдээллийн самбарын мэдээллийн агуулгыг өөрчилж, бичиглэлийг стикерээр хэвлүүлж шинэчиллээ.
Тав. Хяргас нуурын БЦГ-ын хилийн заагийг олон нийтэд ойлгомжтой болгох зорилтыг хангахааар урьдчилан 6 ширхэг багана бэлтгэсэн. Хяргас нуурын БЦГ-ын ар хэсэгт хилийн тэмдэгжүүлэлтийн 3 цементэн багана байрлуулаа. Багана байрлуулах цэгийг 1:100 000 масштабтай газрын зураг, байршил тодорхойлогч (GPS) багаж ашиглалаа. Баганыг газарт 50 см суулгаж цементэн зуурмагаар бэхжүүллээ.
Хяргас нуурын БЦГ-ын урд хэсэгт байрлуулах 3 модон баганыг байрлуулахад бэлэн болголоо.
Дүгнэлт:
Тайлан бичсэн: М.Ууганбаатар
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ