Хамтран ажиллах гэрээ

2016 оны 07 сарын 26

Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн “Увс нуурын хотгор”–ын ДЦГ-тай 2016-2017 онд хамтран ажиллах гэрээндээ хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөцийн судалгааг хамтарч хийхээр тусгасан билээ. Энэхүү гэрээний дагуу ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирь судлалын ойн институтын эрдэмтэн, судлаач, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 9-ний өдрүүдэд Хан Хөхийн нурууны БЦГ-т хээрийн судалгааны ажил явууллаа. Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар ОХУ-ын судлаач нараас судалгааны шинэ арга зүй эзэмшиж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now