2016 оны 07 сарын 26
“Адуу эдлэх” соёлыг олон нийтэд сурталчлах , үндэсний соёлоо дээдлэхээр Өндөрхангай сумын ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Адууны соёл”-ыг сурталчлах өдөрлөгийг жил бүрийн зун уламжлал болгон тэмдэглэдэг болсон. Энэ жилийн “Адууны соёл”–ыг сурталчлах өдөрлөгийг Буштаг уулын баруун энгэрт 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа өдөрлөгийн үеэр байгаль орчны сурталчилгаа хийж, 2016 онд олон унага бойжуулсан 3 багийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ