Хяргас нуурын БЦГ-т машины зогсоол байгууллаа
Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байгалийн нөөцийн хамгаалалтыг хангах байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр машины зогсоол, хилийн тэмдэгжүүлэлт, бие засах газар байгуулах, зарим газарт хашилт, хаалт хийх ажлыг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 10 –ны өдрүүдэд Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс орчимд хийж гүйцэтгэлээ.
Хяргас нуурын БЦГ-ын нуур, түүний эрэг орчмын байгалийн үнэ цэнийг алдагдахаас урьдчилан сэргийлэх энэхүү ажилд “Хар тэрмэс” жуулчны бааз, “Арвижих-Увс” ХХК, “Шорвог нуур” ХХК, нутгийн иргэд оролцож, хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.