2016 оны 08 сарын 11
Мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Монгол улс дахь нутгийн иргэдэд түшиглэсэн намаг хамгаалах, ухаалаг ашиглах стратеги” семинарт Хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Ууганбаатар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрүүдэд хамрагдлаа.
Семинарт байгаль орчны олон улсын байгууллагын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын өнөөгийн байдал, Хашаат сумын Цайдам багийн нутагт дахь нөхөн сэргээлтийн арга хэмжээтэй танилцсан байна.
Семинарт оролцогчид хүлэрт намгийн байгальд үзүүлдэг ач холбогдол, олон улсад хамгаалж байгаа арга туршлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон байна. Мөн монгол оронд хүлэрт намгийн судалгаа шинжилгээний ажлыг явуулж, хамгаалалтын менежментийг боловсруулах шаардлагатай гэж үзжээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ