“Дэлхийн цаг уурын” өдөр...

Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа Дэлхийн цаг уурын  өдрөөр Орчны бүсийн Өндөрхангай суманд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ өдрийн арга хэмжээний хөтөлбөр гаргаж дараах ажлуудыг зохион байгууллаа.

  1. Гудамжинд  “Эх дэлхийн цаг 60+” аннонс байрлуулж иргэдэд сурталчилгаа явууллаа.
  2. Соёлын төвийн гадна талбайд  60 + хэлбэрийн лаагаар зул барьж, дэлхий ээж дуугаа дуулж, иргэд санал, сэтгэгдлээ хэллээ.
  3. Сумын соёлын төвд олон нийтийг хамруулсан арга хэмжээний үеэр байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн талаар сурталчилгаа явуулж, уралдаан, тэмцээн зохион байгууллаа.
  4. Орой 20:30 цагаас сумын төвийн цахилгаанд хязгаарлалт хийлээ.

Алс нутгийн иргэд Эх дэлхийгээ хайрлах дэлхийн арга хэмжээнд нэгдсэндээ баяртай байлаа.