Булгийн эх хамгаалав

2016 оны 08 сарын 11

Булгийн эх хамгаалав.

Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан булгийн эхийг хашиж хамгаалах ажлын хүрээнд Хан Хөхийн нурууны БЦГ-ын орчны бүс дэх Баруун голын Харганат булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Баруун голын Харганат булаг нь сумын төвд ойрхон байдаг учраас хүн, малын сөрөг нөлөө ихтэй газар юм.

Булгийн эхийг хашиж хамгаалахад 5 м урт 25 ширхэг шургаагны үзүүрийг нүхэлж, шургаагны үзүүрүүдийг зөрүүлэн  армуторын төмрөөр сүвлэж, газрын хөрс хөндөхгүйгээр хашааллаа.

Булгийн эхийг хашиж хамгаалах ажлын явцыг зургаар баримтжуулан Хан Хөхийн нурууны БЦГ-ын “Алтан дуулга” хэсгийн байгаль хамгаалагч Ч.Анхбаярт хүлээлгэн өгөв.