Дэлхийн усны өдөр

2016 оны 08 сарын 11

“Дэлхийн усны өдөр” ...

 

            Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усны үнэ цэнэ” сэдэвт сургалтыг  Өндөрхангай сумын дунд сургуулийн Эко клубын сурагчдын дунд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

            Сургалтанд Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн О.Энхсаруул, мэргэжилтэн З.Баттөгс, байгаль хамгаалагч Б.Цэлмэгдалай, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ариунболд, байгаль хамгаалагч Т.Бямбажаргал, Эко клубын сурагчид оролцлоо.

            Сургалтын үеэр тавигдсан илтгэлүүд:

  1. Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн О.Энхсаруул “Усны үнэ цэнэ, зохистой хэрэглээ”
  2. Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн З.Баттөгс “Дэлхийн ойн өдөр”
  3. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Цэлмэгдалай “Эх дэлхийн цаг”
  4. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ариунболд “Дэлхийн усны өдөр”
  5. Сумын байгаль хамгаалагч Т.Бямбажаргал “Ойг хэрхэн хайрлаж, хамгаалах” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн Эко клубын сурагчдын дунд “хэн олон модны нэр мэдэх вэ?” сэдвээр уралдаан зарлаж 11а ангийн сурагч Б.Мандах-Эрдэнэ 14 зүйлийн мод нэрлэж түрүүлэн Хамгаалалтын захиргааны гарын бэлгээр шагнууллаа.