2016 оны 08 сарын 11
Хан Хөхийн нурууны УТХГН-т
ОХУ-ын Тувагийн экоклубын сурагчид зочиллоо
ОХУ-ын Тувагийн “Увс нуурын хотгор” –ын ДЦГ, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны 2016-2017 оны хамтын ажиллагааны гэрээний дагуу Тувагийн экоклубын сурагчид Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 6-ны өдрүүдэд зочиллоо.
Хан Хөхийн нурууны Билүү, Алтан бургас, Хяргас нуурын Хар тэрмэс орчмын байгалийн үзэсгэлэнт газруудаар Өндөрхангай, Баруунтуруун, Малчин сумын сургуулийн экоклубын сургачидтай хамт аялж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаа.
Ирэх жил Хан Хөхийн нурууны УТХГН-ийн орчны бүсийн сургуулийн экоклубын сурагчид ОХУ-ын Тувагийн ДЦГ-уудаар аялж, туршлага судлахаар төлөвлөгдсөн байгаа болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ