Хан Хөхийн нурууны БЦГ-ын хилийн заагт тэмдэгжүүлэлт хийлээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг олон нийтэд ойлгомжтой болгох, Хан Хөхийн нурууны БЦГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар  Хамгаалалтын захиргаа жилийн ажлын  төлөвлөгөөндөө ТХГН-ийн хилийн заагт 10- аас доошгүй хилийн багана хийж байрлуулахаар тусгасан. Энэхүү ажлыг гүйцэтгэхээр хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, ажилтан, байгаль хамгаалагч нар 2016 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Хан Хөхийн нурууны БЦГ-ын “Алтан бургас”, “Улаан энгэр” хэсгийн хилийн заагт 6 ширхэг багана байрлуулж,  тэмдэгжүүлэлтийн ажил гүйцэтгэлээ. ТХГН-ийн хилийн зааг тэмдэгжүүлэх ажилд орон нутгийн иргэд оролцож, харилцан мэдээлэл солилцож ажиллаа.  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now