Дэлхийн ойн өдөр

2016 оны 08 сарын 11

Ойн өдөр угтаж...

Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа Дэлхийн ойн өдрийг угтаж байгаль хамгаалах нөхөрлөл, байгаль орчны мэргэжлийн байгууллагуудыг хамруулан сургалт зохион байгууллаа. Сургалтанд 3 сумын (Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай) 11 нөхөрлөл,  байгаль орчны мэргэжлийн 4 байгууллага, сум дундын ойн ангийн дарга, ажилтнууд нийт 36 хүн хамрагдлаа. Сургалтаар ойд арга хэмжээ явуулах хууль, эрх зүй, ойн талаархи төрийн бодлого, байгаль орчны нөхөрлөлийн эрх, үүрэг, чадавхижилт, Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдлаа. Сургалтанд хамрагдсан нөхөрлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөлөлүүд шинэ мэдээлэл авч, харилцан мэдээлэл солилцсон чухал ажил боллоо хэмээн сэтгэл хангалуун байлаа.

 

Хамгаалалтын захиргаа