2016 оны 08 сарын 11
Байгалийн нөөцийн судалгаа нь түүнийг хамгаалах, ашиглах бодлого боловсруулах үндэслэл болдог. Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байгаа улсын тусгай хамгаалалттай газруудын байгалийн нөөцийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хамгаалалтын менежментээ шинэчлэн боловсруулахаас гадна, ном болгон нийтийн хүртээл болгодог. Энэ удаад Ховд Их сургуулийн Биологийн тэнхимтэй хамтран Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газарт явуулсан ургамлын судалгааны ажлын үр дүнг үндэслэн “Хан Хөхийн нурууны ургамал” номоо хэвлүүлэн гаргалаа. Ургамлын судалгааны ажилд оролцсон, ном болгоход хичээн зүтгэсэн хамтрагчдадаа баярласан талархсанаа илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ