“ Хуш модоо хамгаалъя” арга хэмжээ зохион байгуулж байна
Байгаль орчны тухай хууль, Ойн тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, байгалийн дагалт баялаг ашиглах тухай журам, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны даргын тушаалаар “Хуш модоо хамгаалъя” арга хэмжээг 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн.
Энэхүү арга хэмжээг Хамгаалалтын захиргааны хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Баттөгсөөр ахлуулсан (БОХУБ-ч, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар болон идэвхтэн байгаль хамгаалагч нар) ажлын хэсэг Хан Хөхийн нурууны БЦГ-ын “Ханан” хэмээх газар гэр барьж, мотоцикль, мориор хуш бүхий газар эргүүлээр явж, иргэдэд сурталчилгаа хийн ажиллаж байна.
Ажлын хэсэг 17 хоногийн хугацаанд 220 гаруй иргэнд байгаль орчны холбогдолтой хууль, байгалийн дагалт баялаг ашиглах талаар сурталчилгаа хийж, ТХГН-ийн тухай хууль болон Ойн тухай хууль зөрчсөн 30 гаруй иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэж, 5000000 (таван сая) гаруй төгрөгийн шийтгэвэр оногдуулсан байна.
Эргүүл хяналт шалгалт хийхэд шаардагдах бензинийг зээлээр авч байгаа нь байгууллагыг өр төлбөрт оруулж болзошгүй болоод байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now