"ТЭМЭЭНИЙ БАЯР-2018"

2018 оны 02 сарын 28

“ТХГН-т хариуцлагатай  аялал жуулчлал хөгжүүлэх,  байгууллагын стратегийн зорилт” –ыг хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний  хүрээнд орчны бүсийн Завхан суманд “Тэмээний баяр”-ыг 2018.02.26-ны өдөр Аймаг, сумын ЗДТГ, “Сайхан халиун” ХХК, Хамгаалалтын захиргаа хамтран зохион байгууллаа.Тус баярын үеэр ТХГН-ийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар сурталчилгаа хийж,  Хяргас нуурын БЦГ-ын тухай самбар байрлуулж, сурталчилгааны 3 төрлийн материал тараалаа.
Тэмээний баярт 3 аймгийн 6 сумын тэмээчид, малчид, иргэд, мөн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн,  Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга, Аймгийн төвийн төрийн байгууллагууд, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Масато Такаока зэрэг зочид, төлөөлөгчид  зэрэг 1000 орчим хүн оролцлоо ( Хан хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа). 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now