Хан Хөхийн нурууны БЦГ

Ерөнхий танилцуулга

Хан Хөхийн нурууны БЦГ: Хан Хөхийн нуруу нь Хангайн гол нурууны хамгийн баруун талын биеэ даасан томоохон салбар уулс бөгөөд хэд хэдэн бага шиг нуруудаас бүрдэнэ. Энэ нуруу нь Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон тул Увс, Хяргас нуурын хотгорыг бие биеэс нь зааглан цөл хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарлаж, экологийн тэнцвэрийг зохицуулдаг талаараа онцгой ач холбогдолтой.

Хан Хөхийн нурууны БЦГ: Хан хөхийн нурууны уулсын ар хажуугаар хар хүрэн хөрс зонхилох ба тэнд шаварлаг, шавранцар, элсэнцэр механик бүтэцтэй хөрс зонхилох ба ялзмагт давхарга нь 30-40 см, зарим тохиолдолд 50 см хүртэлх гүнд үргэлжилнэ. 3,5-4,5%-ийн ялзмагийн агууламжтай.